”Универсиад” наадамд оролцох тамирчдыг үднэ
2017-08-11

11:00 цагт: "Тайпэй-2017" дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагчид төрийн далбаа гардуулах ёслол болох юм.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсрол төвөөс хамтран зохин байгуулах “Залуучууд-Эерэг өөрчлөлтийн хүч” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.


11.00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газрын хурлын Б зааланд болох үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцно. 


11.30 цагт: MN-Мэдээллийн төвд Биеийн тамир, спортын газраас Олон улсын хүүхдийн спортын VII наадмын талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин