Пакистаны “Тереза эх” таалал төгслөө
2017-08-11

Пакистаны “Тереза эх” хэмээн алдаршсан Германы эмч Пут Пфау 87 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр 1960 оноос хойш ДЭМБ-ын элчийн хувиар Пакистан улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах болсон юм.

 

 

Хүний эрхийн эмч мэргэжилтэй Пут Пфау амьдралынхаа ихэнх хугацааг пакистан хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарлаа хандуулан ажилласан аж. Түүний нэрэмжит олон буяны байгууллага Пакистаны томоохон хотуудад үйл ажиллагаагаа явуулж, олон мянган хүүхдэд боловсрол олгож байна.

 

Пут Пфау таалал төгссөн гэх мэдээллийн дараа Пакистаны Ерөнхий сайд ШахидХаган Аббаси эмгэнэл илэрхийлээд “Та Герман улсад төрсөн боловч таны зүрх сэтгэл Пакистаны талаа цохилсоор байх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин