Трамп мөнгө хэмнэх боломж олгосон Путинд талархав
2017-08-11

АНУ-ын Конгресс ОХУ-ын эсрэг хориг тавихыг дэмжсэний дараахан Кремлмийн тэргүүн В.Путин эх оронд нь байгаа Америк дипломатчдын тоог бууруулахаар болсноо зарласан юм.

 

 

АНУ-ын 1200 орчим дипломатч Орос ажилладаг бөгөөд тэдний 755 нь нутаг буцахаар болсон билээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам “Дээрх дипломатчид ирэх сарын 1-нээс өмнө нутаг буцна” гэж мэдэгдсэн. Тэгвэл 755 дипломатч нутаг буцсаны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талархлаа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Танд баярлалаа. 755 төлөөлөгчийг нутаг буцааснаар АНУ мөнгө хэмнэх нь” гэж мэдэгдсэн байна.

 

Энэ талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ Цагаан ордны тэргүүн ийнхүү мэдэгдсэн эсэхийг албаныхан хараахан батлаагүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
putyn uursdiinkhuu irgediig ajilguy bolgoji baygaa yum
2017-08-11
зочин:
ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын тоог бууруулж байгаа болохоос биш нутаг буцааж байгаа юм биш. ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-д маш олон тооны орос иргэд ажиллан иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхэд нь тусладаг. Тэдний зардлыг АНУ-ын Төрийн Департамент хариуцдаг. Энэ зардал хэмнэгдэх болсонд Трамп баяртай байгаа юм. Түүнээс биш АНУ-ын 755 диплмат нутаг буцаж байгаа явдал биш юм.
2017-08-11