Америкчууд Хойд Солонгосыг газрын зурагнаас олсонгүй

АНУ, Хойд Солонгос өмнө нь хэзээ ч байгаагүй дайсагнасан харилцаатай байна. Вашингтон тус улсын эсрэг хоригоо чангатгахаа мэдэгдэж, олон улсад хандан Пхеньянд дарамт учруулахыг шаардаж буй юм.
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгосыг заналхийлсэн мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдлийн дараа Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргаж авсан тухайгаа мэдэгдэж, мөн Номхон Далайн Гуам арлыг газрын хөрснөөс арчих болно гэсэн юм.
Гуам арал дээр АНУ-ын сөнөөгч онгоцууд болон Батлан хамгаалахын чухал чухал объектууд байршдаг.
Тэгвэл АНУ-ын эрх баригчдын толгойны өвчин болоод буй Хойд Солонгос улс дэлхийн газрын зураг дээр хаана байдаг вэ? гэх асуултыг “Business Insider” агентлаг иргэдээс авчээ.
Тус судалгаанд оролцсон нийт иргэдийн 75 хувь нь Хойд Солонгосыг хаана байрладаг болохыг мэдэхгүй байгаа нь олон нийтийг гайхшруулсан аж. Хэд хэдэн иргэн Хойд Солонгосыг Хойд Африкт байрладаг, Сиритэй хиллэдэг мөн Европын хаана нэгтээ байршдаг гэсэн аж.
Телевизийн “Jimmy Kimmel” шоуны үеэр уг бичлэгийг үзүүлсэн бөгөөд тус бичлэг “www.youtube.com” сайтад байршаад ганцхан өдрийн дотор 1.7 сая үзсэн бол 7500 орчим хүн сэтгэгдлээ үлдээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ