Монгол Улсын 4 сая дахь иргэн 2030 онд мэндэлнэ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын хэтийн тооцоог гаргажээ. 2045 он гэхэд Монгол Улс таван сая хүн амтай болно гэсэн тооцоог хийсэн байна. Тэдний 49 хувь нь эрэгтэй байх бол 51 хувь нь эмэгтэйчүүд байх гэнэ. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс 3 158 324 иргэнтэй байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 онд Өмнөговь аймагт мэндэлсэн. Тэгвэл дөрвөн сая дахь иргэн 2030 онд мэндлэх урьдчилсан тооцоог гаргажээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ