Орланда, Кейти нар эргэн нийлжээ
2017-08-14

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар өнгөрсөн 2015 оноос нэг жил орчим үерхсэн билээ.

 

 

Хос энэ оны эхэнд тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан юм. Тэгвэл хос эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд Лос Анжелес хотноо болсон дуучин Эд Шераны тоглолтыг хамтдаа үзжээ.

 

Орланда, Кейти нар тоглолтын үеэр ихэд дотно харагдаж байсан бөгөөд өмнө нь зүүж байсан хос бөгжөө зүүсэн байсан талаар орон нутгийн шар хэвлэлүүд мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин