Олимпийн аваргатай болсон өдөр
2017-08-14

 

Монгол Улсын бөх, ОУХМ Н.Түвшинбаяр “Бээжин-2008” Зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Казакстан улсын бөх А.Зиткийг ялж, Олимпийн аварга боллоо. Энэ бол одоогоос 9 жилийн өмнөх үйл явдал. 2008 оны 8 сарын 14-ний энэ өдөр монголчууд түүхэндээ анхны олимпийн аваргатай болж, Н.Түвшинбаяр Бээжингийн зуны XXIX наадмаас жүдо бөхийн төрлөөр алтан медаль эх орондоо авчирсан юм. 

 

Энэ өдрийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын жүдочдын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монголын ард түмний бахархал болсон үе, үеийн жүдочдодоо баярын мэнд хүргэе. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин