Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг олны өмнө цаазалжээ

Йемений нийслэл Сана хотноо хүчингийн хэрэг үйлдсэн залууг олны өмнө цаазалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Цаазаар авахуулсан 22 настай Хусейн аль Сакет гэгч сарын өмнө дөрөв настай охиныг хүчирхийлэн, улмаар амийг нь хөнөөсөн байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг толгой тус газар руу нь таван удаа буудсаны дараа цогцсыг нь хотын төвд дүүжилжээ.
Цагдаагийнхан сарын хугацаанд хүчингийн хэрэг үйлдсэн хоёр хүнийг өмнө цаазаар авч байна.
Хоёр долоо хоногийн өмнө охиноо хүчирхийлсэн этгээдийг олны өмнө цаазалсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ