Турк зоогийн газар халдлагад өртжээ
2017-08-15

Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотноо өчигдөр террорист халдлага болсон билээ.

 

 

 

Тэгвэл уг халдлагын гол бай “Азиз” гэх Турк зоогийн газар байсан талаар Буркина Фасо улсын Ерөнхий сайд Ремис Данджиной мэдэгдлээ.

 

Халдлагаар 18 хүн амиа алдсан юм. “АК-47” буугаар зэвсэглэсэн этгээдүүд кафе руу нэвтэрсэнийхээ дараагаа гал нээжээ.

 

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа бөгөөд эрх баригчид халдлагын ард алан хядах Аль Кайди бүлэглэл байж магадгүй гэв.

 

Учир нь тус бүлэглэл өнгөрөгч нэгдүгээр сард нийслэл хотноо халдлага үйлдэж, 30 хүнийг хөнөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин