Нийслэлд 9 цэцэрлэг, 5 сургууль шинээр ашиглалтад орно
2017-08-15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1-д “ Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр  3 ээлжээр хичээллэж байгаа  сургуулийн ээлжийн ачааллыг бууруулж 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ”, 4.1.2-т “Хороо бүрийг цэцэрлэгтэй болгоно”  гэж  тус тус заасан. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд  нийслэлийн хэмжээнд 2017 онд ашиглалтанд орох 10 сургууль, 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил явагдаж байна.

 

 

Үүнээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж буй 9 цэцэрлэг, 5 сургуулийн  үндсэн барилга болон өргөтгөлүүдийн барилгын явцын байдалтай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь очиж танилцлаа. Нийт барилгын ажлын явц 92 орчим хувьтай үргэлжилж байна.

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга барилгын ажлыг 09 дүгээр сарын 01-ний дотор ашиглалтанд оруулж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Shuud.mn
Сонин хачин