Орланда, Кейти нар эргэн нийлээгүй
2017-08-16

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар өнгөрсөн оны эхээр болзсон боловч арван сарын дараа тодорхойгүй шалтгаанаар салцгаасан юм.

 

 

Саяхан барууны хэвлэлүүд тэднийг эргэн нийлсэн хэмээн мэдээллэх болсон. Учир нь тэд өнгөрөгч амралтын өдөр Нью Йорк хотноо болсон дуучин Эд Шераны тоглолтыг хамтдаа үзсэн билээ.

 

Тоглолтын дараа тэд гар гараасаа хөтлөлцөхөөс гадна хамтдаа оройн зоог барьцгаасан аж. Тэгвэл хос эргэн нийлээгүй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Орланда өчигдөр шинэхэн найз бүсгүйтэйгээ Малибуд амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин