Цагдаагийнхан 32 хүний аминд хүрчээ

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн эхлүүлсэн хар тамхины дайн өнөөг хүртэл орон даяар үргэлжиж байна. Цагдаагийнхан өнгөрсөн шөнө хэд хэдэн газар нууц ажиллагаа явуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэгвэл энэ сарын 14-15 шилжих шөнө хар тамхины эсрэг ажиллагааны үеэр 32 хүн амиа алдсан байна.
Гэрчүүдийн өгүүлж буйгаар “цагдаагийнхан иргэдийг гудамж буудан хөнөөж байсан” гэв. Цагдаагийнхан өнгөрөгч долоодугаар сарын 30-нд мөн дээрхтэй ижил ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагааны үеэр 16 хүн амиа алдсан юм.
Хар тамхины дайны уршгаар 3000 орчим хүн амиа алдаж, хагас сая хүн хоригдож байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ