“Итгэл найдвар, Боломж” марафонд ажиллах сайн дурынхныг бүртгэж байна
2017-08-17

 

“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар” бүх нийтийн марафон нь жил бүрийн 9 сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 3 дах жилдээ 2017 оны 9 сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Марафоны үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн иргэд хамтдаа гүйж, нэг өдрийг спортоор хичээллэж хөгжилдөн өнгөрүүлэхэд оршдог. Марафоноос цугларсан хандив, орлогыгАхиллис Монгол ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг спортоор хичээллэх, нийгэмшүүлэхэд зарцуулдаг. Ахиллис Монгол ТББ-ын талаар дараах линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

 

Вебсайт: http://www.achillesmongolia.mn/,

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/achillesinternationalmongolia/

 

Тус арга хэмжээг зохион байгуулахад жил бүр 300-400 сайн дурын ажилтнуудоролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулдаг.

 

Сайн дурын ажилтнууд маань марафоны зохион байгуулалтанд 11 багт хуваагдан ажилладаг бөгөөд өөрт тохирох, чадвар боломжиндоо тулгуурлан багаа сонгон ажиллах боломжтой юм. Үүнд:

 

  1. Шүүгч, шүүгчийн туслах
  2. Халамжлагч, түрэгч
  3. Угтагч, хөгжөөгч баг
  4. Дугуй хөтөч
  5. Гэрэл зургийн баг
  6. Байгаль орчин, цэвэрлэгээ хариуцсан баг
  7. Өртөөнүүдэд туслах баг
  8. Албан бичиг хүргэх баг
  9. Ачаа харах баг
  10. Дохио хэлний орчуулга
  11. Монгол-Англи хэлний орчуулга хийх гэсэн багуудад хуваагдах ажиллана.

 

“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017” марафонд сайн дураараа ажиллах залуус дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
 

Бүртгүүлэх: https://goo.gl/gbZUYk

 

Shuud.mn
Сонин хачин