Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо
2017-08-17

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн барилгын ажлыг өнөөдөр зогсоолоо. “Блю Скай” зочид буудлын ард баригдаж эхэлсэн тус барилга нь зөвшөөрөлгүй, барилга хоорондын зайн стандартыг баримтлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь хязгаарлав.

 

Энэхүү барилгад мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анх VII сарын 25-ны өдөр очиж, үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглон лацдаад явсан  аж. Харин барилгын компанийнхан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн лацыг дур мэдэн авч, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлжээ. Үүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар нийт зургаан удаа тус барилга дээр очиж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Гэсэн ч байцаагчийн үгийг үл тоон үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан учраас өнөөдөр барилгыг битүүмжиллээ.

 

Тус барилга нь “Цацал сан” ХХК-ийн захиалгаар баригдаж буй бөгөөд нийт 10 давхар барилга аж.

 

Б.Мөнхбаатар 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нэгэнт баригдсан, хайран хөрөнгө гээд л босно доо. Мэргэжлийн хяналтынхан худлаа лацадсан, хориглосон болж жүжиглээд л. Авах авилгал ын хэмжээ,авах эрх мэдэлтний тоо л нэмэгдэх байх даа. Ялалтын дэргэдэх зөвшөөрөлгүй барилга гээд л хэл ам болоод байсан
2018-09-10
ddd:
ataarhuu muu novsh ve.
2017-08-17
битгий мөрөөд:
АПУ ХК-ий замын хойно байрлах өндөр байшинг нурааж чадсан бил үү ?
2017-08-17
zochin:
nuraagaad zardliig ni garguulj avah heregetei busdad ni sanuulga bogoh heregtei .
2017-08-17
ddd:
ataarhuu muu novsh ve.
битгий мөрөөд:
АПУ ХК-ий замын хойно байрлах өндөр байшинг нурааж чадсан бил үү ?
ZOCNIN:
NAAD BARILGAA BOLJ OGWOL ASHIGLALATAND ORUULSAN DEER BIZEE. NEGENT BARIGDSAN IX HORONGO SHYY DEE. NEG CN GESEN AIL OROX ORONTOI BOLOG HARIN SHIITGEL NI ANX ZOWSHOOROL OGSON NOHDYYD BOGOOD HARIN IRGEDED HUAMD YNEER OLGOH HEREGTEI
2017-08-17