Хөрсний нуралтын улмаас 400 хүн амиа алджээ
2017-08-17

Сьерра-Леоне улсын нийслэл Фритовн хотноо олон өдөр үргэлжилсэн аадар бороо орж, улмаас хөрсний нуралт үүссэн билээ.

 

 

Тэгвэл уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 400 хүн амиа алдаж, 600 орчим хүн сураггүй алга болсон талаар албаны мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.  Аврагчид сураггүй алга бологсдын эрэн хайсаар байгаа бөгөөд олон байшин, барилга нурсан учир аврах ажиллагаанд хүндрэл учирч буйгаа уламжлав.

 

Тус улсын Ерөнхийлөгч Эрнист Бэй олон улсаас тусламж хүсээд байна.

 

Ойролцоогоор 5000 гаруй өрх орон гэргүй болсон байна. Нийслэлийн зүүн хэсгээр цахилгаан болон цэвэр ус тасарсан бөгөөд сая орчим иргэн хүндхэн нөхцөлд амьдарч буй талаар Улаан Загалмай нийгэмлэгээс уламжлав.

 

Тус улсад өнгөрсөн 2014 онд үхлийн халдварт эбола вирус дэгдэж, 4000 хүн амиа алдсан билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин