Кардашианы гэр бүл сэтгүүл чимэв
2017-08-17

Реалити шоуны од Ким Кардашиан ээж болон эгч, дүүсийнхээ хамтаар ирэх долоо хоногт худалдаанд гарах “The Hollywood Reporter” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Кардашиан гэр бүлээрээ 2011 онд тус сэтгүүлийг чимж байжээ.

 

Сэтгүүлийн нүүр хуудасны зургийг Кардашиан инстаграм хуудастаа байршуулаад “Бид эргээд ирлээ. Гайхалтай байна” гэж бичсэн байна.

 

Энэ жил “Кардашианыхантай хамт” реалити шоу дэлгэцнээ гараад арван жил болж буй юм. Уг түүхэн ойг тохиолдуулан гэр бүлээрээ сэтгүүлийг чимж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин