Мадонна 59 нас хүрлээ

Попын хатан хаан, дуучин Мадонна өнөөдөр 59 нас хүрч буй тухай “www.dailymail.co.uk сайт мэдээллээ.
Тэрбээр төрсөн өдрөө Италид сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Дуучин инстаграм хуудастаа өөрийнхөө зургаа нийтлээд “Халуухан байна. Хэтэрхий халуухан байна” гэж бичжээ.
Мадонна хэдэн сарын өмнө Африкаас хоёр ихэр охин өргөж авсан билээ.
Тэрбээр мөн инстаграмдаа охидынхоо төрсөн өдрийн дуу дуулж буй богино хэмжээний бичлэгийг байршуулаад “Миний өхөөрдөм үрс” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ