32 мянган багш есдүгээр сарын 1-нд ажил хаяна

Багш нарын төлөөлөл энэ сарын 10-ны өдөр цуглаж, түр хороо байгуулсан бөгөөд тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Учир нь есдүгээр сарын 1-нд 32 мянган багш ажил хаялт зарлахаар болсон байна.
Тодруулбал багш нар ирэх хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цалингаа 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингээд Засгийн газарт уг шаардлагаа хүргүүлж, энэ сарын 24 гэхэд хариу ирүүлэхийг хүсчээ. Улмаар уг шаардлагыг 32 мянган багш дэмжжээ. Тэд шаардлагын хариуг биелүүлэхгүй бол ажил хаях юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр багш нар "Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй хүүхэдтэй ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна. Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй” хэмээн ярьсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ