Халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоожээ
2017-08-18

Испанийн  Барселон хотноо өнгөрсөн шөнө террорист халдлага болж, 13 хүн амиа алдсан билээ. Мөн 100 орчим хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд байна.

 

 

Цагаан фургон машинтай этгээд иргэдийг дайрсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан дөрвөн этгээдийг цагдаагийнхан баривчлаад байгаа юм. Гэхдээ хэргийг гардан үйлдсэн этгээд буюу машины жолооч хэргийн газраас зугтаажээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн тээврийн хэрэгслийн эзнийг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 Дрисса Укабира гэгч болохыг тогтоогоод байна. Гэмт этгээд Каталоний нийслэлийн хойд  дүүрэг болох Санта-Перпетуа-де-Могодад бүртгэлтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene muuhai humuusdee amidrah erh uguud hun aluulaad bhiin Europa duuren ene muuhai humuus duurchihsen zavaan buduuleg
2017-08-19