Засгийн газрын шийдвэрийг өмнөговьчүүд эсэргүүцлээ
2017-08-18

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадны гаалийн хяналтын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэрийг гаргасан. Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа учраас  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл  зогсоохоор болсон юм.

 

Засгийн газрын энэ шийдвэрийг Өмнөговь аймгийн иргэд, нүүрс тээвэрлэгч жолооч нар, Цагаан хаданд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн хяналтын ажилчид зэрэг маш олон хүн эсэргүүцэж байгаа гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Гашуунсухайтын боомт 1992 онд нээгдсэнээс хойш Цагаан хад суурин бий болж, 2005 оноос гаалийн хяналтын талбай ажиллаж эхэлсэн. 10 гаруй мянган хүний ажил, амьдрал Цагаан хадтай холбоотой.

 

Аливаа улс орон боомт хотоо хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулдаг. Орон нутгийн зүгээс тэрбум гаруй төгрөгийн төсөв гаргаж, Цагаан хадны сууринг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, эмнэлэг, цагдааг байгуулах олон ажлыг хийж байгаа. Мөн Сангийн сайдтай уулзаж, Цагаан хадны сууринг тохижуулах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах талаар ярилцаж байсан. Гэтэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хаах шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр Цагаан хадыг хаасанаар нүүрсний экспорт эрс багасна гэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
заавал байгаль орчиноо суйтгэж олон хоногоор зутарч хэдэн мянган литр тулш зарж тэмээн дээр ямааны гарзтхицж байхаар Зуунбаян Сайншанд Айргаг Чойр ортоонуудэд дотоодын тээвэрээр авч ирээд вагоноор хоер хорш руугаргаж яагаад болдоггуй юм вэ
2017-08-19
зочин:
эхлээд орон нутгийн таван толгой уурхайн асуудлыг буржн шиидэж орон нутгийн эзэмшидэг хувь оролцоо орлого зарлгын тайланг мон хувьцаа эзэмшигчидийн ноогдол ашигийг шилэн дансны хуулиар ард иргэдэд ил тод харулсаны дараа засагтай заргалдсан нь дээр
2017-08-19
sanjaa:
zasgiin shiidveriig tcaasan deer baihad m eserguutceh um yadaj ug shiidveriin ur dun ur noloog harj baij eserguutceh heregtei oorsdiinhon biznees humigdahaar ingeh um daa tor gej baival gargasan shiidveree bieluuleh estoi baih
2017-08-19
Зочин:
Oron nutgiin udirdlaga, ali ch namyn ued dandaa tsagaan had deer business hiij bayjij baidag. Ter ni haagdahaar booj uheh geed bn. Zasgiin shiidveriig eserguutsej baigaa bol ogtsorson ni deer bailgui.
2017-08-18
Хүн:
Дарга нарын гарааны машинууд аа гаргаад хүний амь эрсдэлийг тогоо мөнгө гээд үхэх юм
2017-08-18
Зочин:
засгийг огцруулах болж дээ.
2017-08-18
Уншигч:
Энэ засаг дарга Засгийн Газрын шийдвэр, ажил болгоныг эсэргүүцэж байх юм. Ямар ч учиртай юмдээ.
2017-08-18
Sonom:
Hyataduud oruulahgui baihad manai zasgiin gazar yah yostoi yum be teneguudee?
2017-08-18
Зочин:
Өмнө говьд нэг хутган үймүүлэгч байнаа. Олоод хөөж гаргаач. Монгол жаахан валют олох гэхээр л эсэргүүцдэг нэг тийм хүг бна. Улс орныг маань бодох ч үгүй.
2017-08-18
zochin:
ENE CHADVARGUI ZASGIIN GAZAR GAALIA L CHAGATGAJ SAIN AJILLUULVAL BARAV BISH UU. TEND MONGOLCHUUD L ASHIGTAI BOL YAGAAD HAAJ BOOH BOLOV OO.
2017-08-18
zochin:
10000 hunii amidral,Oron nutagiin hogjil,heregtei yu UB Hotod suugaad udirdaad bayjaad bgaa heseg nohduud deeruu.Arai dendej bna.Duraaraa durgij bna.Eh Oron gazar shoroonii EZEN bolson Ard Tumen huchtei shuu lalaruudaa.
2017-08-18