Жошуа Вонг зургаан сар хоригдоно
2017-08-18

Хонконгт өнгөрсөн 2014 онд олон мянган оюутан, залуус  “Шүхэрт хувьсгал” зохион байгуулсан юм.

 

 

Залуус Хонконгийн эрх баригчдыг Бээжингээс томилохыг эсэргүүцэхээс гадна бие дааж сонгууль явуулахыг хүссэн юм.

 

Тэгвэл тус улсын цагдаагийнхан “Шүхэрт хувьсгал”-ыг зохион байгуулагчдыг баривчилж, хорих ялаар шийтгэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Сурагчдын холбооны тэргүүн Жошуа Вонгийг зургаан сар хорихоор болсон байна. Түүнийг өнгөрөгч онд хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг өдөөн турхирсан хэмээн буруутгасан байна.

 

Мөн Оюутны холбооны гишүүн Натан Ло, Алекс Чоу нар 7-8 сар шоронд хорих ял оноожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин