АНУ-ын Тэнгисийн цэргүүд сураггүй болжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн арван цэрэг сураггүй алга болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сингапураас зүүн өмнөд хэсэгт тэнгисийн цэргийн хөлөг онгоц болох "USS John McCain", Либирийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсн аж.
Уг үйл явдлын дараахан цэргүүд сураггүй болжээ. Мөн таван цэрэг хүнд гэмтсэн хэмээн Тэнгисийн цэргийн хүчний командлагч МакКэйн мэдэгдэв.
Ослын газар руу нисдэг тэргүүдийг илгээсэн бөгөөд сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Онгоцнуудыг ослын газраас холдуулсан аж. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг шалгах комисс ажиллаж буй гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ