Испанид томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ
2017-08-21

Испанийн Барселон хотноо өнгөрөгч долоо хоногт террорист халдлага болж, 13 хүн амиа алдаад байна.

 

 

Мөн 130 орчим хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдээд буй юм. “Амиа алдагсдын дунд Австрали, Британийн иргэншилтэй долоон настай хүү Жулиан Кидман бий” хэмээн эрх баригчид өнөөдөр мэдэгдэв.

 

Тэгвэл террористууд Барселон хотноо болсон халдлагаас хэд дахин том халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Тэд хийн канистр агуулсан машинуудыг хотын төвд дэлбэлэх гэж байсан гэнэ.

 

Учир нь тэдний нуугдаж байсан газраас цагдаагийнхан 120 гаруй ширхэг хийн канистр олсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин