Чикаго хотноо зургаан хүн амиа алджээ
2017-08-21

АНУ-ын Чикаго хотноо 13 цагийн дотор олон удаа буудалцаан болсон гэнэ.

 

 

Гэхдээ эдгээр хэргүүд хоорондоо ямар ч холбоогүй гэдгийн Чикаго хотын Цагдаагийн дарга хэвлэлийнхэнд уламжлав. Буудалцааны үеэр зургаан хүн амиа алдаж, 33 хүн шархадсан талаар “www.chicagotribune.com” мэдээллээ.

 

Цагдаагийнханд эхний дуудлага өнгөрөгч бямба гаригийн 2.3 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 33, 34 настай эрэгтэй, эмэгтэй амиа алдсан байжээ. 

 

Цагдаагийнхан иргэдийн амь насанд хүрч, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ. Чикаго хотноо өнгөрсөн сард мөн буудалцаан болж, 18 хүн амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ali hotod bolson buudaltsaan be
2017-08-21
tuvshin:
er ni bol 7 honog bur end tend bolson buudaltsaanii ulmaas 10-aad hun nas barj 20-ood budaltsaan 7 honogt dundjaar boldog.
2017-08-21