Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг гишүүдийн нэг нь О.Баасанхүү. Тэрбээр фэйсвүүк хуудсаа ашиглан, шууд бичлэг хийж байр сууриа илэрхийлдэг. Энэ шууд яриагаа тогтмол болгохоор шийдсэн гэдгээ тэрбээр хэллээ.
Өнөөдрийн яриандаа О.Баасанхүү ХНХ-ын сайд Н.Номтойбаярыг ажлаа хийхийг хүслээ. О.Баасанхүү “Н.Номтойбаяр хэвлэлээр У.Хүрэлсүхийг тэтгэвэртээ гар гэсэн байна лээ. Гавьяа байгуулсан хүн л гавьяагаа эдлэх гэж тэтгэвэрт гардаг. Бидний аав, ээжүүд Монгол Улсад асар их бүтээн байгуулалт хийчихээд гавьяаныхаа амралтыг эдлэх гэж тэтгэвэрт гардаг. Түүнээс гайтай, өөтэй гэж гадуурхагдаж, жийгддэг юм биш. Тэтгэврийн насныхныг дорд үздэг Хөдөлмөрийн сайдтай байгаад харамсаж байна. Номтойбаяраа, миний дүү болчимгүй зүйл ярих хэрэггүй шүү, тэтгэвэр насныхныг юу гэж боддог чинь харагдаж байна, болиорой ” хэмээн сургамж айлдлаа.
В.Бат