Н.Энхбаяр баярын мэндчилгээ дэвшүүллээ
2017-08-21

Гэрэл зургийг mpa.mn

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-ийн холбоонд хүрэлцэн ирж МҮЭ-ийн холбооны удирдлага болоод гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультнуудад Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Тэрбээр “Монгол Улсад 100 жилийн түүхтэй байгууллага тун цөөн тэр дундаа 100 жилийн босгыг давсан ганц төрийн бус байгууллага нь МҮЭ-ийн холбоо юм. Хөдөлмөр эрхлэж буй хүн бүр хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх, өөрсдийн амьдралд хүрэлцэх хэмжээний цалинтай байх явдал туйлын чухал байгаа. Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ямагт хөдөлмөрийн хүний төлөө тэмцэж ирсэн. Цаашид энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд дахин 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе” гэлээ. 


Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой бол Монголын ард түмний баяр. Энэ ч үүднээс энэхүү түүхт ойн баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас МҮЭ-ийн холбооны нийт гишүүд дэмжигчид, идэвхтэн сонгуультан, ахмадуудад түүхт 100 жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Мөн Олон улсын ҮЭ-ийн холбоо болон олон орны ҮЭ-ийн байгууллагын удирдлагууд, төлөөлөл Монгол Улсын ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний ойн баярт оролцсон юм.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
муухай үгээ тат!!!
2017-08-21
зочин:
Энэ чинь намын бодлогыг илэрхийлж байна шүү дээ. Энэ шоу биш!!! Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийн эрх ашгийн төлөө та нартай бид хамт гэсэн санааг энэ мэндчилгээгээрээ хүргэж байна. Ингэж харж болохгүй юү, яагаад бид нар ингэтлээ нэгнээ үзэн ядаад, муу муухайгаар дуудаад явдаг юм бэ?
2017-08-21
зочин:
СҮГ! ЗАЙЛ!
2017-08-21
зочин:
муухай үгээ тат!!!
Зочин:
shorondoo or
2017-08-21
Зочин:
shorondoo or
2017-08-21
Зочин:
bolichooch show dahaa
2017-08-21