Манай улсад ирсэн жуулчдын тоо нэмэгджээ
2017-08-21

 

Энэ оны эхний долоон сард манай улсад нийт 303 960 зорчигч иржээ. Үүний  263 046 нь буюу 86.5 хувь нь жуулчин байна. Жуулчдын энэ тоог  2016 оны мөн үетэй харьцуулахад 54 149 жуулчин буюу 20.59 хувиар өсчээ.

 

Буянт-Ухаа боомтоор буюу агаарын тээврээр 282 192 зорчигч Монгол Улсад ирсэн байна. Тэдний 127 585 жуулчин аж.  Агаарын тээвэрт 4-5 шинэ нислэг нэмэгдэж, зарим чиглэлд нислэгийн давтамжийн тоог нэмж, хуучин нислэгийг сэргээсэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин