МУИС-ийн сургалтын төлбөр нэмэгдсэн үү
2017-08-21

 

МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын төлбөрийг шинэчлэн батлуулжээ.

 

 МУИС 2017-2018 оны хичээлийн жилээс суурь хураамж авахгүй бөгөөд сургалтын нэг багц цагийн төлбөрт суурь хураамжийг шингээх, ингэхдээ дунджаар суурь төлбөрийн 60 хувиас хэтрэхгүй дүнг багц цагийн төлбөрт шингээхээр болжээ. Мөн II, III, IV курсын оюутнуудын нэг хичээлийн жилд төлөх нийт төлбөр өмнөх оныхоос өсөхгүй байх зарчмыг баримталсан байна.

 

Жишээлбэл, Шинжлэх ухааны сургуульд 2016-2017 онд нэгдүгээр курсын оюутан 2 630 000 төгрөг төлж байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд буюу хоёрдугаар курсдээ 2 529 000 төгрөг төлнө. Энэ нь өмнөх оны төлбөрөөс 101 ,000 төгрөгөөр буурч байна гэсэн үг. Ерөнхийдөө, үргэлжлэн суралцагч бүх түвшний оюутнуудын хувьд жилийн төлбөр 101 000 төгрөгөөр буурчээ.

 

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
нэмэх ёстой ш дээ энэ популистуудаас болж багш хохирох уу
2017-08-21