Барселон хотноо халдлага үйлдсэн гол сэжигтэнг устгажээ
2017-08-22

Испанийн цагдаагийнхан Барселон хотноо халдлага үйлдсэн гол сэжигтэн болох Ёонэс Абояакоуб гэгчийг буудан, хөнөөсөн талаараа хэвлэлийнхэн мэдэгдлээ. Барселон хотноо цагаан өнгийн фургон машин иргэдийг дайрч, 13 хүний аминд хүрсэн юм.

 

 

Уг халдлага үйлдсэн машиныг Ёонэс Абояакоуб жолоодож явсан болохыг тогтоож, орон даяар эрэн сурвалжиж байсан билээ. Тэрээр халдлагын дараа сураггүй алга болоод байсан. Түүнийг Барселон хотын баруун хэсэгт муу усны хоолой цэвэрлэх төвд ажиллаж байхад нь устгасан байна.

 

Цагдаагийнхан түүнийг баривчилахаар ирэх үед тэрээр хуурамч тэсрэх бөмбөг байршуулсан бүс зүүсэн байсан бөгөөд “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн хашгирч байхдаа буудуулжээ. Тэрээр Марокко гаралтай аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин