Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүллээ
2017-08-22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хандан “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг албан ёсоор хүргүүллээ. 

 


О.Баасанхүү гишүүн нэр бүхий 4 үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Үүнд: 


Нэг. Улсаас хүүхэд бүрт олгодог 20000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах


Хоёр. Монгол Улс 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Чингис бондын эргэн төлөлт болох 500.0 сая доллар, мөн оны 5 дугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах 

Гурав. Энэ жил зарим нутгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах


Дөрөв. Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цалин нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн миний бие энэ асуудлыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах.

 
УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль зүйн боломжтой юм.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yag unen
2017-08-22
Зочин:
Багш нарын цалин өнөөгийн нийгэмд өндөр цалин шүү дээ! Жирийн ажилчид хүн биш юм уу! Ажилчид өнөөдөр 250- 300 мянгын цалингаар амьдарч байна. Тэгвэл багш нарын дундаж цалин 800мянга байна. Энэ багадаад байгаа юм уу? Улс орны ирээдүй болсон залуус боловсрол хүмүүжилгүй болчихоод байхад юун цалин нэмэх вэ!!!
2017-08-22
Зочин:
huuliar 3 subekt eeljit busiig zaraldag. uunii neg ni eronhiilogch
2017-08-22
Зочин:
UIH-iin shiidveriig Yurunhiilugch bish UIH-iin gishuud l gargana shtee, pop-dchih yumaa. Esvel bi helj baisan gesen record bolgoh gej baij ch magadgui
2017-08-22