”Оюутан цагдаа” нарыг шагналаа
2017-08-22

Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээ амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 7 оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна.

 

Оюутан цагдааг ажиллуулснаар энэ оны 6, 7, 8 дугаар сард гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол 2 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 нэгжээр буюу 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Shuud.mn
Сонин хачин