Азийн шилдэг үл хөдлөх хөрөнгийн шалгаруулалтад Монгол оролцоно
2017-08-22

Өнөөдөр “М Жи Эл Интернэшнл” ХХК-иас мэдээлэл хийлээ. Бүс нутгийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийг шалгаруулдаг “Asia Property Awards” арга хэмжээ 11 дүгээр сарын 8-нд Сингапур улсад болно. Энэхүү арга хэмжээнд манай улсын төлөөлөл анх удаа оролцож, шилдгийн төлөө өрсөлдөх гэж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

М Жи Эл Интернэшнл ХХК  тус арга хэмжээнд оролцох бүтээн байгуулалтыг  тодруулах дотоодын шалгаруулалтыг  11 дүгээр сарын 7-нд зохион байгуулах аж.  Шилдэг үл хөдлөх хөрөнгө 11 дүгээр сарын 8-нд Сингапур улсад болох “Asia property awards Grand Final”-д өрсөлдөх юм байна.

 

 Энэхүү шалгаруулалтад оролцохыг хүссэн албан байгууллага  ирэх сарын 22-ныг хүртэл үнэ төлбөргүй бүртгүүлж болно.  “М Жи Эл Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Зундуй “энэ хөтөлбөр нь манай орны хувьд Азийн зах зээлд гарахад хүчтэй нөлөө үзүүлж, цаашдаа дэлхийд гарах үүд хаалгуудыг нээж өгнө” хэмээн ач холбогдлыг тодорхойлов.

 

Энэ жилийн тус наадамд  Монгол, Хятад, Хонг Конг, Шри-Ланк, Энэтхэг, Лаос, Мальдив болон Өмнөд Солонгос зэрэг улс нэгдэн оржээ. Ийнхүү нийтдээ 17 орны шилдгүүд хуран чуулж ёслолын үйл ажиллагааг тэмдэглэх юм.

 

Энэхүү шалгаруулалт нь анх 2005 онд Тайланд улс дотоодын болон бүс нутгийн түвшний бүтээн байгуулагчдын ололт амжилтыг хүлээн зөвшөөрч, урамшуулж шагнахаар зохион байгуулжээ. Харин өнөөдөр энэхүү хөтөлбөр нь Азийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том шагнал гардуулах ёслол болтлоо өргөжсөн байна.

 

Б.Мөнхбаатар

Shuud.mn
Сонин хачин