Б. Эрхэмбаяр хагас шигшээд шалгарлаа
2017-08-22

 

Зуны Универсиад наадмын барилдаан гурав дахь өдрөөрөө үргэлжилж байна. Өчигдөр татамид гарсан манай бүх жудочид ялагдал хүлээгээд байсан бол өнөөдөр эрэгтэй 66, 73 эмэгтэй 52, 57 кг-ийн жингүүдэд барилдсан жудочдоос нэг нь хагас шигшээд шалгараад байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан үндэсний шигшээ багийн тамирчин Б. Эрхэмбаяр эхний тойрогтоо Макаогийн бөхийг 1:04 минутанд цэвэр ялж, хоёрдугаар тойрогтоо Хорватын бөх Марко Драсковичийг мөн цэвэр ялсан байна. Улмаар хэсгийн аваргын төлөө Нидерландын бөх Матьяас Ван Хартентай барилдаж вазари үнэлгээгээр ялсан юм.

 

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд барилдсан ОУХМ Г. Ганцэцэг торгуулийн тойрогт барилдахаар болоод байгаа бол эмэгтэй 57 кг, эрэгтэй 73кг-ийн жингүүдэд хүч үзсэн Ц. Хулан, С. Баяртүвшин нар эхний тойргоосоо үзэгчдийн суудалд шилжээд байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин