Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг эргэж харах үүрэг өглөө
2017-08-22

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. 

 

 

Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна.  Ачааллын яг энэ үеэр  Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Xezee sanl avchaad 5050 geed bnaa xarin shaadg garuuu?!!!!xarin. chuluutei nevtruulj zogsooloo nemx xergteteii
2017-08-23
zochin:
Ergui mal batboldiin hsen gants ajil balagtai shiidwere tsutsal !!!
2017-08-22
Зочин:
Хотын төвд ихэнх сургууль төрийн байгууллагууд нь байхад яаж бодхоороо яаж судалхаараа ийм тэнэг шийдвэр гаргадаг байнаа төв зам дагуу нэг ч зогсоол алга хотын баруун зүүн хоёр талд машинаа хаяад гүйхүү хаана зогсох вэ инээдэмнүүдээ
2017-08-22
зочин:
хөлдүү байцаа өөрөө машинаа байриад яваад үзээсэй арай л бн шүү
2017-08-22
zochin:
UHAANTAI N BATBOLD BISH.TENEG SHIIDVEREE TSUTSLAA
2017-08-22
Зочин:
Тэнэг шийдвэрээ буцаах хэрэгтэй
2017-08-22
zochin:
Hereg alga buun buglurul.
2017-08-22
Зочин:
Hulggaich enkhboldyn hiisen balag
2017-08-22
Зочин:
эЭНЭ МАШ ХҮНД БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ.ГАДААДАД БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ЖАГСААЛ ЦУГЛААНДАА ТУЛСАН АЙХ.ҮХЭР ШИГ НОМХОН БИД Л ДУУГҮЙ СУУНА ДАА.
2017-08-22
Үнэн үг:
Би өмнө нь энх тайвны өргөн чөлөөнд зүүн эргэхийг хориглосон шийдвэр түрэгдсэн, гоомой юм бишүү гэдэг талаар сэтгэгдлээ бичиж байсан. яг л түүгээр болж байна. Ер нь Улаанбаатар хотын асуудлыг жижиг, дов тойрсон өнөө маргаашаа аргацаалсан байдлаар шийдэж чадахгүй. Үндэсний аюулгүй байдлаа бодсонч хүн амын 50 хувь нь нэг газар эрсдэлтэй нөхцөлд шавааралдаж, эх орны газар нутаг эзэнгүйдэж байгааг бодолцох цаг болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа үед Монголын хүн амын 25-аас дээш хувь нь нэг хот сууринд төвлөрч болохгүй гэж үндсэн хуулинд тусгах хэрэгтэй. Замын хиймэл түгжрэлийн нэг хүчин зүйл нь асар олон халтуурын такси нэртэй бүртгэлгүй, татвар төлдгүй хүмүүс юм. Эднийг бүртгэл тооцоонд оруулаад илүүдэл хэсгийг ажлын байртай болгох цогц арга хэмжээ үгүйлэгдэж байна.
2017-08-22
Зочин:
МАЛЫН ЭМЧ МЭЭР МААНЬ УУЛ НЬ ЖИНГЭРНИЙ САВ СААЛЬ БООХООС Л АЖЛАА ЭХЛЭХ БАЙСАН ЮМ ДАА, ЮУН БАРУУН ЗҮҮН ЭРГҮҮТЭЖ МАНГАРТАХ
2017-08-22
Зочин:
erunhii said ogtsroh gej yahnav dee
2017-08-22
Зочин:
баруун, зүүн 4 зам , төв шуудангийн уулзвараар зүүн эргэж байвал яасан юм бэ ?...
2017-08-22
Зочин:
Uurchluh heregtei. Ajildaa yaaj yavahaa ch medehee bailaa
2017-08-22
Зочин:
Гэрээ орох гэж 2-3 км явж орох юм бензин шатахуун гэрлэн дохиогуй газрын тугжрэл хэцуу Байна тев замууд ч яахав тугжрэл багатай харагдаж байгаа
2017-08-22
Зочин:
ergeji butssan yum khiigeed l bayna daa , zasgiin gazar chi mia yumaa
2017-08-22
Зочин:
Ман-ыхан болоод хотын удирдлагууд бодлогогүй шийдвэр гаргаж эргэж буцахдаа гарамгай улс . Одоо бараг 7 хоносон тул шийдвэрээ буцаагаад цуцалсан нь дээр дээ. Ер нь ЗГ-аа удирдлагуудаа буруу бүрдүүлсэн юм биш үү? Хамгийн буруу шийдвэр л тэр байж дээ. Эргэж харах нь зөв байхаа.
2017-08-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-22
2:
баруун эргэдэг гэр ажилтай хүмүүс талархаад, зүүн эргэдэг ажил гэртэй нь гомдоллоод л байгаа ш дээ.
2017-08-22
Зочин:
ЗӨВ
2017-08-22