Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэв
2017-08-22

Засгийн газраас Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайг бүр мөсөн зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Цагаан хаданд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчид, жолооч нар эсэргүүцэж,  “ЦАГААН ХАД ХӨГЖЛИЙН ГАРЦ” ТББ   байгуулжээ.  Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус ТББ-ынхан “Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд, компани, аж ахуй нэгжийн саналыг сонсолгүйгээр шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цагаан хад гаалийн хяналтын бүсийг татан буулгасанаар дараах сөрөг үр дагавар гарна.

 

1.Бензин түлш зэрэг автомашины хэрэглэж буй бүх бүтээгдэхүүнээ зөвхөн БНХАУ-аас худалдан авах болно. Монгол Улсад үлдэх нэмүү өртөг, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, ард түмний гар дээрх мөнгөний эргэлтгүй болно.

 

2.Цагаан хад дах гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа нь тээвэрлэлтийн орлогоос орж буй гадаад валютын урсгалыг Монголдоо үлдээдэг. Тухайлбал: Цагаан хадыг татан буулгасан тохиолдолд Тээвэрлэлт эрхэлж буй жолооч тээвэрлэлтээс олсон хөлсөө хилийн цаана зарцуулна. Хятад улс нүүрс буулгасан хоосон машиныг 4-7 хоног хилээр буцаан гаргалгүй саатуулдаг ба энэ хугацаанд 1 жолооч дор хаяж тээврийн хөлснийхөө 70-80 хувийг зочид буудал, хоол хүнс бусад зүйлд зарцуулдаг.

 

3.Одоогийн байдлаар уртын урт замд нэг жолооч 14 хоног орчим явдаг. Харин Цагаан хад дах гаалийн хяналтын бүсүүдэд буулгаснаар 1-3 хоногт 1 эргэлт хийх боломжтой байдаг. Ингэснээр жолооч нарын эрүүл мэнд, гэр бүлийн байдал, цалин хөлс, амрах ажиллах боломж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, засвар үйлчилгээг цаг хугацаандаа хийх, осол аваар буурах зэрэг олон давуу талыг бий болгодог.

 

4.Уртын урт тээвэрлэлт хийлгэдэг аж ахуйн нэгжүүдийн 80% хувь нь Хятад компани, хятад эзэнтэй компаниуд байдаг ба тэд жолооч нарын  нийгмийн асуудлыг огт хайхардагүй, ажил амралтын хуваарийг зохицуулдаггүй бөгөөд үүнээс үүдэн осол аваар гардаг бөгөөд эргээд хариуцлага огт хүлээдэггүй болно.

 

5.Гаалийн хяналтыг Цагаан хад дах бүсүүдэд хийснээр аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны үр дүнд төрийн үйлчилгээг хялбар шуурхай гүйцэтгэдэг бөгөөд гаалийн хяналтыг бүрэн  дүүрэн тавих боломжтой байдаг. Олон хоног үргэлжилдэг Уртын урт тээвэрлэлт нь хяналтаас гадуур байж, хууль бус, хориотой тээврийг давхар  тээвэрлэх боломжийг үүсгэн, улсын хилээр нэвтрүүлэх асуудал бий болох нөхцөл тавигддаг.

 

6.Нүүрсний тээвэрлэлт бол нүүрсний экспортын дараа орох аймаг орон нутагт төсвийн орлогыг бүрдүүлдэг томоохон салбар. Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдийг зогсоосноор  аймаг орон нутгийн төсөв тасрах нөхцөл үүснэ.

 

7.Энэхүү бүсүүдийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд орон нутгийн иргэдийн олонх иргэд ажилгүй, орлогын эх үүсвэргүй болж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө.

 

8.Тээвэрлэлтийг дагасан техникийн бүх үйлчилгээ зогсох эрсдэлтэй, мөн жолооч нар амрах, хооллох, эмнэлэг үйлчилгээ авах боломжгүй болно.

 

9.Уртын урт тээвэрлэлтийн дарааллаас шалтгаалан жолооч нар дуртай газраар явж, шороон зам үүсч байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жолооч нар олон хоногийн тээвэрлэлтэд явсанаар хэт ядралтын улмаас сэргээш болгон мими  гэх хориотой бодисыг хэрэглэх болон бусад сөрөг үр дагавар гарсаар байна.

 

10.Гаалийн хяналтын бүсүүд байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн 40 тэрбум төгрөгийн /техник хэрэгсэлийг оролцуулаагүй дүнгээр/ үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй боллоо.

 

11.Хайрхан багийн засаг захиргааны анхан шатны нэгжийг байгуулах, төрийн үйлчилгээний байгууллагад зарцуулсан Төсвийн олон тэрбум төгрөг үр ашиггүй болох нөхцөлийг үүсгэлээ.

 

Уртын уртад тээвэрлэлт хийгдсэнээр Автотээврийн үндэсний төвөөс батлан гаргасан журмууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон стандартууд бүрэн зөрчигдөж бидний төсөөлсөнөөс илүү их сөрөг үр дагавар гарна гэж тооцоолжээ.

 

Б.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ чинь юу гээд байна вэ гэвэл 1-д юмыг ул суурьтай хий .2-д судалгаатай хөдөл.3-д шударга бай. 4-д ард түмнээ бодож бай гэсэн үг шүү мангарууд аа
2017-08-23
ЭРДЭНЭЧИМЭГТ АМЖИЛТ!:
ТАМХИНЫ ХУУЛЬ ГАРГАСАНД НЬ ЭРДЭНЭЧИМЭГТ ТАЛАРХАЖ ЯВДАГ. ЗАМБАРААГҮЙ ТАМХИДАЛТ МАШ САЙХАН ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛЖ БАЙСАН ЮМСАН. ЮУГАА ЯАЖ ХЭРЭГЛЭХ НЬ ӨӨРИЙНХ НЬ ЭРХ. ХУВИЙН НУУЦЫГ НЬ ЗАДЛАСАН НЬ МАНГАР НОВШИЙН БОЛСОН. МАН-ГАРУУД ЛУЙВАРДАЖ ЯЛСНААС ХОЙШ ХОГИЙН ӨМХИЙ ТАМХИ Ч БҮР ЗАДГАЙРЧ ГҮЙЦЛЭЭ Л ДЭЭ. МАН ДАНДАА ГАЙ Л БОЛЖ БАЙДАГ. . . . . . . . . . . . . . . . АЛУУРЧИН, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ МАН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЛЭЭ ГЭЖ ИЧИХГҮЙ ШААГААД БАЙДАГ ТЭГСЭН ӨДӨР БҮР ЮМНЫ ҮНЭ СУГА ӨСӨӨД АВДАГ ХЭД МААНЬ Ч ХҮРЭХЭЭ БАЙХ НЬ. ӨӨРСДӨӨ АВИЛГААР БАЯЖИЖ БАЙГААГАА ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЖ БАЙНА ГЭЖ ИТГЭДЭГ БАЙХ АА МУУ НОВШНУУД ЧИНЬ! АЛБАН ТУШААЛЫН ХЭРҮҮЛ ХИЙЖ МАН-ГАРТАХААС ӨӨР ИД ШИДГҮЙ МАН СӨНӨТҮГЭЙ!
2017-08-23
үнэн үг:
Манай Засгийн газар нэг шийдвэр гаргана дандаа эсэргүүцэлтэй тулна. Нийгмийн бухимдал төрүүлэхгүй гарцаагүй үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүйл байна даа. Нөгөө мэргэжлийн засгийн газрын мэргэжлийн чадвар хайчив.
2017-08-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-22