Оросууд, Исламын улсын 200 террористыг устгажээ
2017-08-23

ОХУ-ын Сирид явуулж буй цэргийн ажиллагаа амжилттай үргэлжиж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Оросын тусгай хүчин өчигдөр Сирийн Дейр эз-Зойр бүс нутагт агаараас цохилт өгчээ. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр 200 террористыг устгасан байна.

 

Уг бүс нутгийг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хяналтадаа авахын тулд өнөөг хүртэл армийн эсрэг тэмцсээр байна. Тагнуулын мэдээллээр тус бүс нутагт Исламын улсын олон чухал объектууд байршдаг болохыг тогтоожээ. ОХУ-ын генерал Сергей Рудской “Бид сарын хугацаанд террористуудын бүгэж буй газруудыг агаараас бөмбөгдөж, 800 орчим террористыг устгаад байна. Энэ бол гайхалтай үр дүн  билээ.

 

Оросын явуулж буй бүхий л ажиллагааг Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад зөвшөөрсөн. Тиймээс энэ хууль бус ажиллагаа биш” гэж мэдэгдлээ.

 

Генерал ийнхүү мэдэгдсэн нь АНУ тэргүүтэй барууны орнуудын тэргүүн нарын мэдэгдэлиэй холбоотой юм. Учир нь АНУ-ын эрх баригчид Оросыг ямар ч зөвшөөрөлгүйгээр Сирид эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна хэмээн буруутгадаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ZZZZZZZZOCHIN:
ANU-S ZUVSHUURUL AVAH HEREG UU?
2017-08-23
ZZZZZZZZOCHIN:
ANU-S ZUVSHUURUL AVAH HEREG UU?
2017-08-23
ZZZZZZZZOCHIN:
ANU-S ZUVSHUURUL AVAH HEREG UU?
2017-08-23