Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өргөн барилаа

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа УИХ-д өнөөдөр өргөн барилаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн нэг Т.Аюурсайхан огцруулах болсон шалтгаанаа тайлбарлан, саналаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барив. Огцруулах бичигт МАН-ын 65 гишүүний 30 нь гарын үсэг зурсан юм байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдсон цагаасаа эхлэн хууль тогтоомж зөрчсөн шийвэр, үйл ажиллагаа явуулсан. Нэг жилийн хугацаанд явуулж байгаа үйл нь ажиллагаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажилласан. Гаргасан шийдвэр нь эргэж буцсан, хуультай зөрчсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиар монголчууд энэ Засгийн газарт дүнгээ тавьсан. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг албан ёсоор гаргаж байна гэсэн тайлбарыг өгөв.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана. Харин УИХ-ын чуулган 14 хоногийн дотор хуралдаж, байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ