ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана
2017-08-23

 

Францын Парис хотноо болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдрөөс барилдаж эхэлнэ. Тодруулбал эмэгтэй 55, 58, 63, 75 кг-ийн жинд хүч үзэх бүсгүйчүүд өчигдөр орой сугалаагаа татаж, ямар бөхчүүдэй өрсөлдөхөө үзсэн байна.

 

55 кг: Энэ жинд эх орноо төлөөлж Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг барилдана. Түүний эхний өрсөлдөгч нь ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ЕАШТ-ий хошой аварга Украйн бүсгүй Татьяна Кит байх юм. Хэрвээ түүнийг ялж гэмээнэ Турк, БНСУ-ын бөхчүүдийн аль ялсантай нь хоёрдугаар тойрогт барилдана.

 

58 кг: Тус жинд Азийн аварга, Хасу-Мегастарс клубын тамирчин ОУХМ А. Батцэцэг эхний тойрогт Казахстаны бөх Гульшахарат Талассоватай хүч үзнэ. Харин эхний даваагаа давбал өнөө жилийн ЕАШТ-ий аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олуванфунмилао нарын ялсантай нь учраа таарах хуваарьтай байгаа. Мөн эдгээрээс гадна энэ хэсэгт Киргизстаны бөх АйсулууТыныбекова, Тунисын Марва Амри, Японы тамирчин, Азийн аваргын хүрэл медальт Кацүки Сакагами нарын амаргүй өрсөлдөгчид багтаад байгаа юм.

 

63 кг: Энэ жинд манай улсыг төлөөлж ААШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хошой аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П. Орхон барилдана. Түүний эхний өрсөлдөгч нь Энэтхэгийн бөх Шилпи Шеран байх бол хоёрдугаар тойрогтоо Швед, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай нь тулах юм. Ямар ч байсан эхний хоёр тойргийн барилдаандаа боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нар байснаас зөрж чаджээ.

 

75 кг: Өнөөдөр манай тамирчдаас хамгийн сүүлд барилдах бөх нь Иван Ярыгиний “Алтан Гранпри” тэмцээний аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г. Уртнасан ажээ. Тэрээр эхний тойрогтоо эзэн орны бөх Чарлин Мэдисон Домингестой хүч үзнэ. Манай бөхчүүдээс Г. Уртнасан маань хамгийн хүндхэн сугалааг татаад байгаа юм. Тодруулбал, түүний хэсэгтДАШТ-иймедальт, УкраиныЕкатеринаБурмистрова, ОХУ-ынАленаПерепелкина, ЭстонийнЭппМаэ, БразилынДаСильваФеррейра, АзийнаваргаЯпоныХироэСүзүки, ЕвропынаваргаТуркийнЯсеминАдар нарын дэлхийн шилдгүүд багтсан байна.

 

ДАШТ-ий урьдчилсан болон дагах барилдаанууд өнөөдөр Монголын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Харин тиймээ ямар нэгэн ТВ --ээр шууд дамжуулбал сайхнаа.
2017-08-23
Зочин:
yamar neg tv ni iim tom temtseeniig gargaji mongolchuuddaa buyan boloosoi
2017-08-23
Зочин:
ДАШТ өрсөлдөх хүчээ үзэх 4 эмэгтэй бөхчүүддээ өндөр амжилт хүсье
2017-08-23