Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ
2017-08-23

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаатай холбогдуулан, үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон:

 

- Нийслэлд авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг таван салбарт  явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж байгаа автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн авто худалдааны цогцолборт бүртгэх шийдвэр гарсан.

 

Цаашид авто машинуудыг шууд тээвэрлэн буулгах нөхцлийг судалж байгаа бөгөөд дараа жилээс тус ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн бизнес эрхлэгчдийн дунд авто тээврийн цогцолборт машинаа хэрхэн зөөх вэ гэх асуудал тулгардаг. Энэ тал дээр замын цагдаагийн газартай хамтран импортоор орж ирсэн машин буюу улсын дугаар аваагүй тээврийн хэрэгслийн явах маршрутыг гаргасан байна. Энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд БЗД-ээс ирж буй машинууд уулын замыг сонгож явах, Баянгол дүүрэг болон бусад дүүргээр явах гэж буй жолооч нар Нарны гүүр, Яармагийн зам, Сонсголон, авто худалдааны цогцолбор гэсэн маршрутаар явна гэв.

 

Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам:

 

-Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1,200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод авто машин, сэлбэгийн худалдаа хийдэг есөн зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газрууд бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
Балвар:
Жөв
2017-08-23
Зочин:
batboldoo nuulgeechee hot balgas bolloo, ymar Tuv aimag bish dee! hunii hiisen yumiig ajil bolgooch uuruu chaddaggui yum bol
2017-08-23
Зочин:
Зөв байна. Одоо л нэг журамд орох байх даа.
2017-08-23