Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ
2017-08-23

Хойд Солонгос улс шинэ пуужин гаргаж авсан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим сайтдаа нийтэлсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт уламжлав.

 

 

“KCNA” агентлаг шинэ пуужингийн хоёр зургийг нийтэлсэн байна. Эхний зураг дээр удирдагч Ким Чен Уны шинэхэн пуужингийн танилцуулга наасан самбарын өмнө зогсч буй зураг байсан бол хоёр дахь зурагт уг пуужинг туршиж байгаа зургийг нийтэлжээ.

 

Ким Чен Ун өчигдөр Пхеньян хотноо байрлах пуужин үйлдвэрлэх төвд айлчилсан аж.

 

 

Эрдэмтэд шинээр гаргаж авсан пуужингаа “Pukguksong-3” хэмээн нэрийдсэн байна.  Ким Чен Ун тун удахгүй уг пуужинг хөөргөхөөр төлөвлөж буй талаар хэвлэлд өгүүллээ.  Тэрбээр илүү хүчин чадалтай пуужин гаргаж авахын албаныханд даалгасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин