Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ
2017-08-23

 

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Урлаг Солилцооны Нийгэмлэгтэй хамтран Монгол улсад анх удаа  Олон улсын хүүхдийн уран бүтээлийн Анхдугаар их наадмыг зохион байгуулж байна.Энэхүү наадамд Монгол, ӨМӨЗО, Бүгд Найрамдах Болгар улс,БНХАУ зэрэг улсын бяцхан уран бүтээлчид оролцож буй.

 

Өнөөдөр тус наадмын бүтээлийн үзэсгэлэн Хүүхдийн Урлан бүтээх төвд нээгдлээ. Тус үзэсгэлэнд нийт 354 хүүхдийн 360 гаруй бүтээл дэлгэгджээ.   

 

Уг наадмын зорилго нь Хүүхдийн  авъяас чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, Монгол орны өв соёл, түүх, ёс заншлыг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.

 

Б.Мөнхбаатар

Shuud.mn
Сонин хачин