Зүүн эргэхийг хориглосон зохицуулалтад хөрөнгө зарцуулаагүй
2017-08-24

Нийслэлийн удирдлага шийдвэр гаргаж, төв замын хөдөлгөөнд оролцохдоо зүүн эргэдэггүй болгосон. Харин энэ шийдвэр олон нийтийг нэлээд бухимдуулаад буй. Тиймээс Засгийн газрын тэргүүн ч хотын даргад энэ шийдвэрээ эргэж харах үүрэг өгөөд байгаа.

 

Энэ зохицуулалтад хөрөнгө гараагүй гэдгийг нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэллээ. Тэрбээр “Замын гэрлэн дохионд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Харин тэмдэг тэмдэглэгээг жил бүр замын сангийн хөрөнгөөр шинэчилдэг. Тухайн жилд төлөвлөгдсөн хөрөнгөөр хийгдсэн. Энэ жил замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс хашаа, эргэлтийн зураас зэрэгт 14 орчим сая төгрөг зарцуулагдсан тооцоо гарсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэгээд зардал 1 тэрбум гарсан гээд байгааг юу гэж ойлгох уу. Эсвэл үлдсэнийг нь танай дарга нар хуваагаад идсэн юм уу
2017-08-24