Судан дахь ОХУ-ын Элчин сайд нас баржээ
2017-08-24

Судан дахь ОХУ-ын Элчин сайд Миргаяс Ширинский нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.rt.com” сайт уламжлав.

 

 

Цагдаагийнхан цогцсыг нийслэл Хартум хотноо байрлах гэрээс нь олсон байна. Одоогоор Элчин сайд ямар шалтгааны улмаас амиа алдсан нь тодорхойгүй байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

“Элчин сайдын цусны даралт ихэссэний улмаас нас барсан байх магадлалтай” хэмээн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

 

Сайд өнгөрсөн 2013 онын арванхоёрдугаар сард Судан дахь ОХУ-ын Элчин сайдаар томилогдсон байна.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
111111:
Сэтгүүлчээ... Суданы нийслэлийг Хартум гэнэ
2017-08-24