Авлигын хэргээр ял эдэлж байсан Ерөнхий сайд суллагдав
2017-08-24

Авлигийн хэргээр ял эдэлж байсан Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Хан Мён Сук өчигдөр суллагдсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Йыжонбу хотын хорих газар хоёр жил ял эдэлжээ. Түүнийг суллагдах үед шоронгийн байрын гадна олон мянган дэмжигчид нь цугларч, Ерөнхий сайдад цэцэг бэлэглэсэн байна.

 

Тэрбээр  2009 оны хоёрдугаар сард авлигын хэргээр цагдаагийнханд саатуулагдсан юм.

 

Шалтгалтаар Ерөнхий сайд “Кореа Экспрес” компанийн гүйцэтгэх захиралаас  50 мянган ам.доллар авсаныг тогтоосон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин