Азаренка нэгдсэн улсын нээлттэй тэмцээнийг өнжинө
2017-08-24

Талбайн теннисийн дэлхийн чансааны номер нэг асан Викториа Азаренка энэ жилийн нэгдсэн улсын нээлттэй тэмцээнийг өнжинө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр ар гэртээ тулгамдаад байгаа асуудалтай холбоотойгоор тус тэмцээнийг өнжиж байгаа гэнэ.

 

 

Их дуулгын хоёр удаагийн аварга бүсгүй энэ талаараа өнөөдөр мэдэгдлээ. Түүний хэлсэнчлэн нөхөртэйгөө хуулийн хүрээнд асуудлаа шийдтэл төрсөн охин Леогоо Калифорн мужаас гадагш авч гарч болохгүй болсонтой холбоотой гэнэ.

 

Тэрээр “ Бэлдэж байсан тэмцээндээ гэр бүлдээ тохиолдоод байгаа асуудлаас болоод оролцож чадахгүй болсондоо харамсаж байна. Нью Иоркт очиж өөрийнхөө хамгийн дуртай тэмцээндээ хүчээ сорих боломжгүй болсон нь харамсалтай. Тэнд уг нь миний замналын хамгийн сайхан дурсамжууд хадаатай байдаг. Гэхдээ би аль хэдийнэ дараа жилийн тэмцээний талаар бодоод эхэлчихсэн байгаа” гэж ярилцлагатаа мэдэгджээ.

 

Беларус бүсгүй өнгөрөгч 12 сард шинэ хүнээ өлгийдөж авсанаас хойш 6 сар завсарласны эцэст анх удаагаа талбайд гарсан. Удалгүй Уимблдонд оролцож байх үеэрээ нөхрөөсөө салж төрхөмдөө буцсан юм.

 

Энэ сарын 28-нд эхлэх их дуулгын тэмцээнд түүнийг орлож Японы тамирчин Миса Эгүчи оролцоно.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин