Обама “Харвард”-ын их сургуулийн дотуур байранд зочлов

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өчигдөр “Харвард”-ын их сургуулийн дотуур байранд хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр тус сургуулийн дотуур байранд ирсэн нь түүний том охин Малиа Обаматай холбоотой юм.
Учир нь Малиа “Харвард”-ын их сургуульд элсэн суралцахаар болж, улмаар дотуур байранд нь амьдрахаар болжээ.
Обама охиныхоо ирэх дөрвөн жилд амьдрах байртай танилцсан нь энэ аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ