Тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Ногоочид, тариаланчдын анхааралд:
27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ