УБТЗ-ыг шинэчлэхэд 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй
2017-08-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, МТЗ ТӨХК-ийн дэд захирал Б.Эрдэнэбаяр, ЗТХЯ-ны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэл ажилтай холбогдуулан энэхүү уулзалтыг хийсэн юм.

 

Уулзалтын хүрээнд УБТЗ-ын удтал хүлээгдсэн шинэчлэлийн асуудлаар санал солилцон ярилцав.

 

УБТЗ-ын үйл ажиллагааг шинэчлэхэд юуны өмнө 100 тэрбум рублийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд үүгээр нэн түрүүнд  467 км гол замыг хүчжүүлэх их засварын ажил, Салхит-Эрдэнэтийн 165 км төмөр замын засвар, Эмээлт-Хоолт, Хонхор орчмын бага радиустай 25 км тахир замыг шулуутгах зэрэг ажил хийх юм байна. Мөн техник хэрэгслийн парк шинэчлэл, цахилгаанжуулалт зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын хүрээнд модон дэрүүдийг бетон дэрээр солих, зөрлөг нэмэх, ачаа, сэлгээний зүтгүүрүүд, вагон нэмэх зэрэг олон ажил багтаж байгаа юм.

 

УБТЗ-д шинэчлэл хийгдэлгүй удааширснаас ачаа тээвэрлэлт саатах, вагоны хомсдолд орох, ачааллаа дийлэхгүй байх зэрэг бэрхшээл учрах болжээ. Иймд одоо байгаа төмөр замын ганц коридороо даруй тордох ёстойг уулзалтын үеэр ярилцлаа.

 

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцов.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
VAGON NEMJ BOLNO ZORLOG ZALHTAL NEMSEN
2017-08-27
mark:
30,000,000 долларын хөнгөлөлттэй зээл авахад туслаж буй ЖЕННЛУУДАД ОРОЛЦОО АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ
2017-08-26
Zochin:
Achaanii wagon baihguigees biznes erhlegch kompanuud dampuurch bna.Jigjidnyamaa ajlaa hiigeechee.Huwiin ajlaa hiigeed tumur zamiin ajlaa martsan um uu
2017-08-26
иргэн:
хулангийн нөхөр төмөр замын даргаар очих гэнэ.энэ арай бишээ.хулан чинь ман намын гишүүн гэсэн биз дэ.сонгуулиар баттулгыг дэмжээд байсан.одоо нөхрөө дэмжээд юу болоод байна
2017-08-25
Иргэн:
Ганбат одоо ерөнхиылөгчийн сонгуульд их дэмжлэг үзүүлснийхээ төлөө шагналаа авах байхдаа?! Төмөр замын мөнгө угаасан хэргиыг нь цээжээрэа хамгаалсан хүндээ?!
2017-08-25
Иргэн:
Заа боль доо. Тээх ачаа олдохгүй байна гээд байгаа биз дээ. Ачаа багатай юм бол ийм их өрөнд орж яах гээд байгаан. Бас зээл авч завших гэсэн дарга нарынх нь арчаагүй хүсэл
2017-08-25
Үнэн үг:
. Монгол хүний мөн чанар ийм учир бид эх орон, түмэн олондоо үйлчилдэг төр шиг төр засаг бүрдүүлж чадахгүй, муу чанартаа идэгдчихээд байна.Сайхан амьдарна гэхэд бидэнд юу дутсан юм. Өвөг дээдсийн цусаа урсгаж, гэрээсэлж үлдээсэн энэ их баялаг, газар нутаг, уул ус, мал сүрэг, хүний өмнө нүүр улайхааргүй түүх соёл, удам угсаа, гений фонд, ургамал амьтан, биологийн нөөц хөрөнгө мөнгө биш юмуу юу г мөнгө гээд гоншигноод байгаа юм.
2017-08-25
Үнэн үг:
Юум хийнэ л гэнэ зээл хэрэгтэй гэнэ. ... Мах байвал ч сайхан шөл хиймээр байна, сонгиныг ч яахав айлаас гуйгаад авчихна, давс бас байхгүй давсгүй идэж болно... ч билүү ийм утгатай шог яриа байдагдаа Монгол орон яг энэ болж, хүн бүр өөртөө том дүгнэлт үнэлгээ хийж, нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын том хувьсгал, том өөрчлөлт хийхгүй бол бид хүний эрх гэж дотороо хийрхэж, гадныг хэлбэрдэн дууриаж, гадны явуулгын гар хөл болж, алхайж хэвтэж, бие биенээсээ өрсөж бэлэн хоол идэх гэж эх орноо барьж идсээр байгаад юугаар ч солишгүй үүлэн чөлөөний нар шиг олдсон алтан боломж эрх чөлөө, тусгаар байдлаа алдаж болзошгүй нөхцөлд орлоо шүү. Төр засаг, яам газар, сайд дарга нараас эхлээд хүн бүр л мөнгө байхгүй учраас л юм хийж бозохгүй байна гэж гадныг цариачилж, алга тосохоос цаашгүй болжээ. Бидний энэ арчаагүй байдал Монгол хүн амиа хичээгч, залхуу, хамтарч хөдөлмөрлөж, хамтран амьдарч чададгүй, идэж хэрэглэхийн дон шүгэлсэнд л хамаг учир байна. Монгол хүний мөн чанар ийм учир бид эх орон, тү
2017-08-25
hahaha:
Erliizee nyykh geed neree orosjuulsan aihtar zalitai Artyr, Hyjaa Ganbat geed olon erliizuud mongol yalnaa l geed ....
2017-08-25