Исламын улсын талаар кино бүтээжээ
2017-08-25

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элссэн Британи иргэдийн талаар телевизийн олон ангит киног бүтээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг бүтээлийг “Channel 4” сувгийн захиалгаар уран бүтээлчид бүтээсэн бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ.

 

Британийн олон иргэн өнгөрсөн хугацаанд тус бүлэглэлд элсэж, эх орныхоо эсрэг тэмцэх болсон юм.

 

Британийн Тагнуулын байгууллагаас мэдээлж буйгаар 1000 орчим тус бүлэглэлд элссэн гэх судалгааг өнгөрсөн онд гаргажээ. Энэхүү бүтээлээр дамжуулан зэвсэгт бүлэглэлүүд элсэх нь бодит байдал дээр өөр байдаг гэдгийг олон нийтэд хүргэх зорилготой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин