Трамп, Египетэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2017-08-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиситэй утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Удирдагчид 50 орчим минут олон улсын анхаарлыг татаж буй зарим үйл явдлын талаар ярилцсан байна.

 

 

Трамп Египетэд хөрөнгө оруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ Сисид мэдэгджээ. Сиси Америкийн тусламжтай Египетэд нүүрлээд буй санхүүгийн хямралыг даван туулах сонирхолтой буйгаа өнгөрсөн тавдугаар сард Вашингтонд айлчлах үеэрээ Трампт мэдэгдсэн билээ.

 

Цагаан ордны тэргүүн Хоёр улс бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тиймээс АНУ шаардлагатай тусламжийг Египетэд үзүүлэх болно” гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин